НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн сүүлийн хуралдаан өнөөдөр болж НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцлээ. Намуудын дарга нарын саналаар анхдугаар хуралдааныг энэ сарын 9 нд буюу ирэх даваа гарагийн 10.00 цагт хуралдуулахаар болж байна. Тус хурлаар НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгохын зэрэгцээ сонгууль явуулсан дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр тогтлоо. Харин Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудал Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа шийдэгдэнэ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn