Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Шилдэг 16 тодорсоор

Шинэ, шилдэг хөвгүүдийн хамтлагийг урлагийн ертөнцөд бэлтгэн гаргахаар зорьж буй “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шат цэнхэр дэлгэцээр үзэгч та бүхэнд хүрсээр байна. Өчигдөр “Хараацай" театрын тайзнаа дөрвөн оролцогч гарч, “Камертон” хамтлагийн хит бүтээлүүдээс амьд хөгжмийн хамт дуулсан дугаар үзэгчдэд хүрсэн юм.  Дөрөвдүгээр шатны хоёр дахь дугаарын тайзан дээр цорын ганц онгоцны үйлчлэгч залуу болох  184 дугаартай Д.Зориг “Камертон” хамтлагийн “Та нар надад итгэхгүй л байх” гэсэн цоглог дууг дуулж, шүүгчдийг болон тэнд цугласан үзэгчдийг доргиож чадсан юм. Харин “Камертон 2”-ын уянгын дууны ханхүү гэгдээд байгаа 238 дугаартай О.Анхбаяр “Камертон” хамтлагийн “Хайрт минь” хэмээх нэгэн сайхан уянгын дууг мэдрэмжтэй нь аргагүй дуулж байлаа. Сонирхолтой нь, “Хайрт минь” хэмээх дууны дахилтын үгийг “Камертон” хамтлагийн дуучин, шүүгч Л.Ган-Эрдэнэ зохиосон бөгөөд “анхны хайрынхаа дурсамжийг санагалзсан бол илүү их сэтгэлээсээ дуулах байсан даа” хэмээн оролцогч Анхбаярт сануулж байгаа харагдсан. Харин тэдний араас мөн л шоуны туршид өөрийн өвөрмөц хоолойгоороо шүүгчдийг гайхшруулж байдаг 282 дугаартай  Д.Сүх-Эрдэнэ болон “Камертон 2” шоуны хамгийн бяцхан оролцогч болох 298 дугаартай У.Чингүүн нар бэлтгэж ирсэн тоглолтоо амжилттай үзүүлсэн юм.  

Мэдээж дээрх залуус бүгд тайзнаа гарсны дараа хамгийн шийдвэрлэх мөч болох шүүгчдийн дүгнэлт гарч тайзан дээр залуус их л сандарч сэтгэл догдлон зогсож харагдсан. Харин хамгийн гайхалтай нь тэр өдрийн тайзнаа гарсан дөрвөн залуу дөрвүүлээ шилдэг 16-д багтаж чадсан нь дөрөвдүгээр шат эхэлснээс хойш нэг дор хамгийн олон оролцогч тэнцсэн өдөр болоод байна.

Үзэгч та бүхэн “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг үдэш бүр 21.00 цагаас “Боловсрол суваг” телевизээр, 23:00 цагаас “Music Box” сувгаар тус тус хүлээн авч үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж