
Албан ёсны уналт гэж тооцогдох эдийн засгийн хоёр дараалсан улирлын уналтад Латви 2008 оны нэгдүгээр улиралд орсон билээ. Тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний уналт өнгөрсөн жилд 19 хувь хүрсэн байжээ. Хөрөнгийн гадагш урсгал мөн хөрөнгө оруулалт татарснаас ийм өндөр үзүүлэлт гарсан байлаа. Төсвийн алдагдлаа багасгахаар Латви арга хэмжээ аван татварыг нэмж, тэтгэвэр, цалинг бууруулсан байлаа.