Санал хураалт олон улсын хэм хэмжээнд нийцсэн гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Санал хураалт олон улсын хэм хэмжээнд нийцсэн гэжээ

УИХ-ын урилгаар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын парламент хоорондын ассамблейн ажиглагчид зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуулийг ажигласан байна.

Ажиглагчид Монгол Улсын Их хурлын сонгуулийг маш өндөр төвшинд бэлтгэснийг онцлоод Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулж, бусад хэсгийн хороодтай нягт холбоотой ажилласан хэмээжээ.

Сонгуулийн санал өгөх явцад хуулиас гажууд ямар нэг зөрчил илрээгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнээс гадна санал өгөх өдөр улс орон даяар аюулгүй байдал, ард иргэдийн эмх журмыг сахиулах ажлыг сайн зохион байгуулсан гээд мөн санал авах техник хэрэгслийг онцлон магтан тэмдэглэжээ.

“УИХ-ын сонгуулийн бүхий л үе шатыг олон улсын ажиглагчид ажиглаж, санал хураалт Монгол Улсын болон олон улсын холбогдох хуулийн хэм хэмжээнд явагдсан гэдэгт итгэлтэй байна. 2012 оны зургадугаар сарын 28-ны санал хураалт олон түмэнд нээлтэй болсон ба сонгогчдын чөлөөт сонголтод үндэслэн шударга болсон гэж үзэж байна. УИХ-ын сонгууль нь бүхэлдээ хуулийн дагуу ардчилсан сонгууль болж ард иргэдийн чөлөөтэй ба шударга сонголтоор дүүрэн, нэр дэвшигч нарын эрх чөлөө ба эрхт халдаагүй олон улсын жишигт нийцсэн онц сайн сонгууль болсон гэдгийг итгэлтэйгээр онцлон хэлмээр байна” хэмээн дүгнэжээ.

Б.ЗОЛЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж