Камбожид 61 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Камбожид 61 хүүхэд амиа алджээ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас пүрэв гаригт Камбож улсад сүүлийн гурван сарын хугацаанд онош нь үл мэдэгдэх өвчний улмаас нийт 61 хүүхэд амиа алдсан тухай өнөөдөр мэдээлжээ. Бага насны хүүхдийг үхэлд хүргэж буй өвчний шалтгааныг тогтоохоор тус улсын эрүүл мэндийн төвийн албаныхан ажиллаж байгаа юм байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Афалук Бетиасивийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрхүү өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэхдээ олон төрлийн өвчний нийтлэг шинж тэмдгээр илэрч байгаа, мөн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж буй тухай эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Эхний шинж тэмдэг нь маш өндөр хэмээр халуурдаг гэнэ.

Өвчний гаралт Камбож улсын өмнөд мужуудаар элбэг байгаа бөгөөд одоогийн байдлаар 14 мужийн эмнэлэгт дээрх өвчнөөр өвчилсөн хүүхдүүд олноор ирж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж