Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгажээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын ерөнхий газраас  “Бид-танд үйлчилж байна” аяныг зургадугаар сарын турш зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлж байгаа 150 хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 15 байгууллагын 1422 даатгуулагчид олгосон хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцсон байдлыг шалгажээ. Үүнээс зургаан  байгууллагатай холбогдсон зөрчил буюу даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлснөөс шимтгэл тооцоогүй, гэрээт ажилтны ажлын хөлс, гадаад ажилтанд олгосон ажлын хөлс, хүүхдээ асарч байх хугацааны шимтгэлийг төлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж,  135,7 сая төгрөгийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлсэн гэнэ. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг баталгаажуулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг бүрдүүлсэн ажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар ажил олгогч даатгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гурван байгууллага, 250 даатгуулагчийг сургалтад хамруулсан тухай НДЕГ-аас мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж