Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиар нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр айлтган нийтэд мэдээллээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн жагсаалтын хүснэгтийг ЭНД дарж үзнэ үү.