Эртний гар бичмэлийг эргүүлэн олжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Эртний гар бичмэлийг эргүүлэн олжээ

Испанийн цагдаа нар өнгөрсөн жил сүмээс алдагдсан 12-р зууны шашны үнэт өв болох “Каликста” гар бичмэлийг эргүүлэн олжээ. Энэхүү гар бичмэлийг хулгайлсан хэрэгт цагдаа нар дөрвөн хүнийг сэжиглэн баривчилсны дараа удалгүй гэмт этгээдийг илрүүлсэн байна. Тэд өнгөрсөн мягмар гаригт сүмд урьд нь ажиллаж байсан цахилгаанчин, түүний эхнэр, хүүхэд болон нэгэн эмэгтэйг хулгайн сэжиглэн баривчилсан байжээ. 

Тансаг байдлаар чимэглэсэн энэхүү боть гар бичмэлийг Испанийн Сантьяго-де-Компостела хотын хойд хэсэгт орших сүмийн гаражид тавьсан байсныг нь цагдаа нар олсон байна. Энэхүү эртний боть нь эртний Христийн мөргөлч гэгээн Иаковын буюу  Испаниар “Camino de Santiago”–гийн талаар судлах хүмүүсийн хөтөч гэнэ.

 Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж