Буудлагын тамирчдыг Лондон руу үднэ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Буудлагын тамирчдыг Лондон руу үднэ

Японы “Аsics” фирмийнхэн ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 9-нд “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцсыг БТСГ-т хүлээлгэж өгөх ажээ. Уг ёслолд Шадар сайд М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн зэрэг албаны хүмүүс оролцох юм байна. Мөн энэ өдөр “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын хоёр дахь хэсэг болох Буудлагын шигшээ багийн тамирчдыг үдэх ёслол болох бөгөөд тэд долдугаар сарын 11-нд будант Альбионыг зорино.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж