Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

8000 трактор нийлүүлэв

БНХАУ-аас Монголын хөдөө аж ахуйн салбарт 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ.  Хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд малчдад  3000, тариалан эрхлэгчдэд 5000, нийт 8000 бага оврын трактор Хятад улсаас нийлүүлж байгаа гэнэ. Трактор нэг бүрийн үнэ таван сая  төгрөг бөгөөд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өрхийн тариалан эрхлэгчдэд  50 хувийн хөнгөлөлттэй олгох аж. Үүнээс аймаг бүрт 300 трактор ногдох юм байна. Мөн 7.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 266 ширхэг техник, тоног төхөөрөмжийг тариаланчдад гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр олгож байгаа юм байна.

                                                                                                                                         Э.Сар   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж