“Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл” сэдвээр Монголд анх удаа олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулганд дэлхийн их, дээд сургуулийн захирлууд ирж, оролцох аж. Чуулганы гол зорилго нь даяаршиж буй эрин зуунд мэдлэг, мэдээлэлд суурилуулсан боловсролыг дэлхий нийтээр хэрэгжүүлж болохуйц ямар арга зам байгаа талаар хэлэлцэж, хамтарч асуудлыг шийдвэрлэх ажээ. Энэхүү чуулганд ХААИС-ийн төлөөлөгчид Судалгааны их сургууль байгуулах хөтөлбөрөө танилцуулж, энэ чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцох саналаа тавих гэнэ. Чуулганыг ганц удаа зохиогоод дуусгах биш хоёр жилд нэг удаа зохион байгуулж байх, мөн байнгын хороо байгуулж, тогтмол үйл ажиллагаатай байлгах, дэлхийн их дээд сургуулиудын “Тунхаг бичиг”-ийг батлан гаргах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх аж.
Э.САР