Попын хаан Майкл Жексоны хүү Принцийг 2009 онд эцэгтээ сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлснээс хойш хараагүй хүмүүс саяхан Лон-Анжелест хараад бараг таниагүй гэнэ. 15 настай Принц бие хамгаалагч том залуугаас ялгагдахааргүй харагдаж байсан аж. Майкл Жексон нас барснаас хойш олон нийтийн газраар баг зүүхгүй явах болсон Принц хаа сайгүй таарах камерын дурангаас эмээхээ больсон аж. Түүний дүү Парис өнгөрсөн зургадугар сарын 25-нд Попын хаанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Принц Майклтай хамт удирдсан юм. Попын хааны 14 настай охин Парис “Аав маань бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшиж үлдэнэ” хэмээн хэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг шимшрүүлсэн аж. 2009 оны зургадугаар сарын 25-нд хорвоог орхисон Попын хаанд хүндэтгэл үзүүлэх ёслолыг жил болгон зохиохоор болсон юм. Майкл Жексонд нойрсуулах эм өндөр тунгаар өгч байсан нь тогтоогдсон түүний хувийн эмч Конрад Муррейд шүүх дөрвөн жил шоронд хорих ял оноосон юм.
Н.ЭНХ