
"Московский университет" танкерыг барьцаалаад дараа нь баригдсан далайн дээрэмчид баримт баталгаа хангалттай байгаагүйгээс хийлдэг завьтайгаар суллагдаад явсан боловч эрэгт ирсэнгүй. Энэ тухай Оросын Батлан хамгаалах яамны өндөр тушаалын эх сурвалж хэлжээ. Тэрээр РИА Новости агентлагт мэдэгдэхдээ тэднийг далайд живсэн байх гэв.
Тэдний тавиад явуулсны дараа завь нь нэг цагийн дараа радарын дэлгэцнээс алга болсон гэж байлаа. Далайн дээрэмчдийг хийлдэг завинд зэр зэвсэг, навигацийн төхөөрөмжгүйгээр суулган тавьсан юм.
"Московский университет" нефть зөөгч онгоц Либерийн далбаан дор явж байгаад тавдугаар сарын 5-нд Адены булангийн усанд эргээс 350 милийн зайд барьцаалагджээ. Онгоцны багийн 23 орос машины тасагтаа түгжин сууцгааж, хөлөг онгоцоо тоггүй болгожээ. Хоног ч өнгөрөөгүй байхад "Маршал Шапошников" гэх цэргийн хөлөг онгоц уг танкерыг чөлөөлөн дээрэмчдээс нэг хүнийг буудан хөнөөгөөд бусдыг нь барьсан байлаа.
Баригдсан хүмүүс өөрсдөө дээрэмчдийн барьцаанд орсон, хөлөг онгоцыг барьцаалах гээгүй гэж мэдэгдсэн ба оросууд тэднээс дээрэмчдийг нь ялгаж чадаагүй учир тавиад явуулсан гэж мэдэгдсэн байна.