АНУ-ын Айова мужид 6-10 насны гурван хүүхэд голын усанд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг лхагва гаригт гарчээ. Мужийн цагдаагийн ажилтны мэдээлснээр усанд живсэн хүүхдүүдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэнэ. Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь охин, нэг нь хүү байжээ.
Айова мужийн Онцгой байдлын албаныхан Айова мөрөнд гурван цагийн турш эрлийн ажиллагаа явуулсны эцэст хүүхдүүдийн цогцсыг гарган авсан байна. Айова мөрөн нь эргээрээ гүехэн устай ч гүн хэсэгтээ 3,6 метр хүртэл гүнзгий гэнэ.
Э.АНХТУЯА