Өрхийн орлого, зарлагын дэвтэр худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого, зарлагын дэвтэр худалдаанд гарчээ

Монгол Улсын иргэн, өрх бүрт зориулсан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” өрхийн орлого, зарлагын дэвтрийг “Бид” ББСБ-аас гаргажээ. Тус байгууллагын зүгээс энэхүү дэвтрийг ашиг олох зорилгоор бус, харин иргэн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхэд туслах зорилгоор гаргасан гэнэ. Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьжиргааны төвшин доогуур, мөн санхүүгийн хуримтлал үүсгэсэн байдал нь бусад оронтой харьцуулахад асар бага байдаг гэнэ. Учир нь иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга бат муу, олсон мөнгөө тэр чигээр нь үрдэгт оршдог ажээ. Тиймээс энэхүү санхүүгийн дэвтрийг хэрэглэснээр хэрхэн яаж хуримтлал бий болгох, санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хялбар хүрэхэд туслах гэнэ. Саяхнаас худалдаанд гарсан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” өрхийн орлого, зарлагын дэвтрийн үнэ 3800 төгрөг юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж