
Жонни Депп, Ванесса нар 14 жил ханилж, хүү охин хоёртой болсон юм. Ванессагийн найзууд түүнийг Жонни Деппийн төлөө залуу нас бүхнээ зориулж, карьераа орхисон гэж ярьдаг гэнэ. Харин хамгаас илүү хайрладаг гэр бүл нь нүдэн дээр нь нурж буйг ойлгосон Жонни Депп сүүлийн үед архи ихээр уух болсон аж. Хэдийгээр Жонни Депп, Ванесса нар цаашид нэг дээвэр дор амьдарч чадахаа больсон ч хоёр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн гэнэ.
Н.Энх