Монголын Ногоон Нам гэхдээ хуульд заасан 5 хувийн босгыг давж УИХ-д дахин суудалтай улс төрийн хүчин хэвээр байх боломж байсан буюу сонгогчид МНН-ыг дээрхи түвшинд дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй хэвээр буйгаа үүгээр нотлон тэмдэглэж байна. МНН-ын 1990 онд байгуулагдсанаас хойш баримталж ирсэн тууштай бодлогыг өдгөө бүх нам мөрийн хөтөлбөртөө гүн гүнзгий тусгадаг болсон ба энэ удаа Засгийн газар бүрдүүлэх хүчнүүд, ялангуяа голлох хүчин Ардчилсан Нам үйл хэрэгтээ цөмийн аюулын эсрэг болон цэвэр байгаль орчин газар шорооны төлөө бодлого туушлтай баримталсаар ирсэн Азийн анхны ногоон нам болох МНН-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ гэдэгт бат найдаж буйгаа илэрхийлж байна.
Монгол улсад цөмийн хөнөөлийг дэлгэрүүлэхээр улайран гадаад улс орнуудтай идэвхийлэн нууцаар хэлэлцээр хийж, Монголын төрийг цөмийн авилгалын мөнгөөр самрах оролдлогыг хүчтэй өрнүүлж байгаа цөмийн асуудалд голлон тоглогч МАН-ын тодорхой төлөөллийн үйл ажиллагааг 2012 оны УИХ-ын сонгуулиар түр ч атугай таслан зогсоож, цаашид энэ хорт оролдлогоо бүрмөсөн зогсоох сануулга өгч чадсан монголчуудын ардчилсан сонголтыг хүндэтгэж, эрх мэдлийн төлөө улайран амин хувийн эрх ашгаа урьтал болгон төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархахын оронд гадаад, дотоодод оршин сууж буй Монгол улсынхаа иргэдийн хийсэн ардчиллын төлөө, цөмийн эсрэг сонголтыг хүндэтгэн үзэхийг хатуу шаардаж байна.
Facebook дэх:
No Nuclear in Mongolia бүлэг (10 800 гишүүнтэй)
Stop Nuclear Genocide бүлэг (444 гишүүнтэй)
2012 оны 07 сарын 04
Удаа дараагийн УИХ-ын сонгуулийг луйвардан төрийн эрхийг хууль бусаар авч амташсан МАН нь Монгол улсад ардчилал ялах уу, ялагдах уу гэсэн маш эгзэгтэй шийдвэрлэх мөчид хилийн чанадад болон Монгол улсдаа амьдарч байгаа ард түмнийхээ ардчиллын төлөө хийсэн сонголтыг 2012 онд аанай л луйвардахыг санаархаж, хүн амын бүртгэлийг хүртэл хууль бусаар өөрчлөн "царцаа нисгэх" аргаар олон тооны "хиймэл" сонгогч бий болгон хууль ёсны сонгогчдын сонгох эрхийг зөрчиж, элдэв гүтгэлэг тарааж, саналын хуудсыг гар аргаар тоолуулах нэрээр "гуравдагч хүчин" болон нэгдсэн жижиг намуудтай хамтран жигшүүртэй мэдэгдэлүүд удаа дараа гаргаж байгаа явдлыг бид хүчтэй эсэргүүцэж байна. Шинэ болон жижиг намуудыг ард түмэн танихгүй, танигдсан нэг нь удаа дараагийн сонгуулиар өчүүхэн хувийн санал авч ирснээс гадна тэдний хийсэн бүтээснийг нь монголчууд хараахан таньж амжаагүй байгаа атал тэд өөрсдийг нь сонгоогүйн төлөө аанай л МАН-ын аргаар сонгогчдын эрхийг үл хүндэтгэн ардчилсан ёсыг уландаа гишгэж байгааг хараад Монгол улсад иймэрхүү үл бүтэх арга газар авч байгааг ойлголоо.
Хэрэв саналыг гараар тоолох, дахиулах зэрэг явдал болох аваас МАН сурч дадсан булхай луйвраа хийж, 2008 оны үйл явдлууд давтагдаж болох юм. Улс оронд учрах олон сөрөг үр дагаврыг бус, зөвхөн цөмийн асуудлаар ярихад л: Монгол улс үндэстнийг сөнөөж мөхөөх аюултай цөмийн хуйвалдааны ажил ямар ч саадгүй шулуудан хэрэгжих болно.
Ард түмний сонголтыг хүндэтгэдэггүй, үгүйсгэдэг Ардчилал гэж байж болохгүй юм. Ардчилалгүй нийгэмд эрх чөлөөтэй, хувь заяандаа эзэн болж, аз жаргалаа цогцлоон бүтээнэ ч гэж үгүй юм. Ардчиллаа хамгаалцгаая, хамгаалж сурцгаая . Эсбөгөөс хэн дуртай нь Ардчиллыг маань, сонголтыг маань, хувь заяаг маань булааж, доромжилж, дэвсэлж байх болно. Бид бүхнийг ямар ч эрхгүй боол болгох болно. Үүнийг бид хүлцэн тэвчиж болохгүй ээ. Эрсэлж эсэргүүцэн босох ёстой.