Алхах болон гүйх нь бидний эрүүл мэндэд маш тустай болохыг бүх хүмүүс мэддэг.
Хүн алхаснаар олон өвчнөөс сэргийлж, түүгээр ч зогсохгүй биеийн жингээ хэвийн хэмжээнд нь хадгалах боломжтой.
Харин Omron Healthcare саяхан хүмүүсийн алхаанд зориулж HJ-320 /цагаан/ болон HJ-321 /хар/ гэсэн 2 алхаа хэмжигчээ гаргалаа.
Omron Healthcare “Таныг 10.000 алхсаны дараа стрессээс салж, бие чинь сайжирч байгаа нь тэр дороо мэдэгдэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү алхаа хэмжигчийг хэрэглэгч ташаандаа зүүж хэрэглэх ба энэ хэрэгсэл нь бүтэн өдрийн турш таны алхааг тоолж санах ойдоо хадгална.
Уг алхаа хэмжигч нь өнөөдрөөс өмнөх 7 хоногийн алхааны тоог тань санах ойдоо хадгалах чадвартай тул та өдөр өдрийн алхаандаа харьцуулалт хийх боломжтой юм.
Энэхүү алхаа хэмжигчийн HJ-320 /цагаан/ загвар нь 22.99 ам доллар харин HJ-321 /хар/ загвар нь 26.99 ам долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ажээ.