“Тайчигч” болохоор жингээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

“Тайчигч” болохоор жингээ нэмжээ

Английн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг гэх Алекс Петтифер саяхан “Сэтгэл татам Майк” кинонд тайчигчийн дүрд тоглохын тулд 10 гаруй кг жин нэмэх хэрэгтэй болсон гэнэ. Учир нь хэтэрхий туранхайгаас болж Алекс киноны тайчигчийн дүрд гологдохоос айж байжээ. Харин продюсерүүд түүнд фитнесээр хичээллэхийг зөвлөсөн аж. Хэтэрхий их хичээснээс болоод Алекс жаахан хэтрүүлчихсэн тул дахиад жингээ хасахад хүрсэн гэнэ. Зургаан настайгаасаа эхлэн рекламны зураг авахуулж байсан Алекс өнгөрсөн жил “Үзэсгэлэнт охин араатан хоёр” хэмээх Францын сонгодог үлгэрээс сэдэвлэсэн “Үзэшгүй муухай” кинонд тоглосноор Английн киноны ирээдүйн од болохоо харуулсан юм. Алекс Петтифер рок`н роллын хаан Элвис Преслигийн зээ охин Райли Кеатай сүй тавьсан билээ. “Үзэшгүй муухай” кинонд тоглосноос хойш Алекс кинонд тоглох урилгад дарагдаж эхэлсэн аж. Алекс одоо Холливудын жүжигчид Николь Кидман, Жонн Кусак нартай The Butler кинонд тоглож байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж