Кубын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Кубын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчиллаа

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро 2008 онд ах Фидел Кастрогоос төрийн эрхийг авснаас хойш анх удаа Бээжинд айлчиллаа. Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ху Жин Таотай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хятад дахь айлчлалаа өндөрлүүлээд Раул Кастро Венесуэлийг зорих ажээ.  Куба улсын хувьд Хятад нь Венесуэлийн дараа орох худалдаа наймааны томоохон түнш орон аж.

Куба улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн анхны орон гэнэ. Тиймээс ч тус улсын Ерөнхийлөгч айлчилж буй явдалд БНХАУ онцгой анхаарал тавьж буй тухай Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Раул Кастрог дагалдан Гадаад хэргийн сайд Бруно Родригез болон Төрийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Рикардо Кабрисас нар иржээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж