Дугуйчид хилийн чанадад үнэмлэхүй амжилт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Дугуйчид хилийн чанадад үнэмлэхүй амжилт гаргажээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун үзэмчин хошуунд болсон “Чингис хаан адвентур” олон улсын уулын дугуйн тэмцээнд Монголын баг тамирчид үнэмлэхүй ялалт байгуулаад иржээ. Зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-нд болсон тус тэмцээн энэ жил зургаа дахь жилдээ зохиогдож буй бөгөөд 23 орны 120 гаруй дугуйчин хурд сорьсон байна. Монголын багийн тухайд Спортын мастер Б.Түмэндэмбэрэлээр ахлуулсан баг тамирчид өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй бүх зайд түрүүлж, багийн дүнгээр мөн аваргалжээ.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй 43 км:

1. Т.Төгөлдөр  (Монгол)
2. А.Алтансүх (Монгол)
3. Фен Куан Жи (БНХАУ)
4. Эрик Фелбабел (Франц)
5. Сүн Ченгуй (БНХАУ)
6. Пиер – Арнауд Ле Магнан (Франц)
7. Эдуард Корк (Англи)
8. Ж.Өлзийбаатар (Монгол)
9. Ин Бо (БНХАУ)


Эрэгтэй 63 км:

1. А.Алтансүх (Монгол)
2. Фен Куан Жи (БНХАУ)
3. Ван Лей (БНХАУ)
4. Эрик Фелбабел (Франц)
5. Эдуард Корк (Англи)
6. Сүн Ченгуй (БНХАУ)
7. Пиер – Арнауд Ле Магнан (Франц)
8. Ж.Өлзийбаатар (Монгол)
9. Даниел Каррутерс  (Шинэ Зееланд)
10.Франц Жаммернегг  (Австри)

Эмэгтэй 63 км:

1. Ц.Солонго (Монгол)
2. Б.Орхонтуяа (Монгол)
3. Кэйт Фишер (АНУ)

Эрэгтэй 100 км:

1. Т.Төгөлдөр  (Монгол)
2. А.Алтансүх (Монгол)  
3. Фен Куан Жи (БНХАУ)
4. Эрик Фелбабел (Франц)
5. Сүн Ченгуй (БНХАУ)
6. Пиер – Арнауд Ле Магнан (Франц)
7. Эдуард Корк (Англи)
8. Даниел Каррутерс  (Шинэ Зееланд)
9. Ж.Өлзийбаатар (Монгол)
10. Ин Бо (БНХАУ)

Эмэгтэй 100 км:

1. Ц.Солонго (Монгол)
2. Б.Орхонтуяа (Монгол)
3. Ван Явэн (БНХАУ)

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж