Хийлч Дээгий багштайгаа хамт тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий багштайгаа хамт тоглолт хийнэ

Хийлч Ч.Дэлгэрцэцэг багш Дилана Женсонтой хамтран “Чайковскийн үдэш” нэртэй тоглолт хийхээр болжээ.  “Чайковскийн үдэш” тоглолт энэ сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд багш, шавь хамтран П.И.Чайковский, И.С.Бах, Ж.Чулууны аязуудаас тоглож, үзэгч фэнүүдийнхээ сонорыг мялаах нь ээ. Дилана Женсонгийн хувьд дэлхийн шилдэг хийлчдийн нэг юм. Тэрбээр 17 насандаа Дэлхийн сонгодог урлагийн олимп хэмээгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан ба дэлхийн бүх л алдартай оркеструудтай гоцлон тоглож байсан аж.

“Degii concert”, “Хийлийн эгшиг”, “Газар амирлуулах уянга”, “Гайхмаараа” зэрэг бие даасан тоглолтуудаа хийж байсан Дээгийн ийнхүү дэлхийд нэрээ дуурсгасан багшийнхаа хамт Монголын үзэгчдийг хатан хөгжим хийлийн эгшгээр байлдан дагуулах гэж байна. Тоглолтын төгөлдөр хуурчаар СУИС-ийн хүндэт профессор, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, симфони оркестрыг УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхшүү удирдан тоглуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж