Энэтхэгийн экс-сайд авлигын хэргээр ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн экс-сайд авлигын хэргээр ял сонсчээ

Энэтхэгийн Махараштра мужийн экс-сайд Ашок Чаван  авлигын хэргээр ял сонсчээ. Мумбайд 31 давхар барилга барих явцад эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан түүний хамт 13 хүнийг мөн ялласан байна.  Энэхүү барилгын төсөл нь анхандаа дайны улмаас бэлэвсэрсэн эхнэрүүдэд зориулагдсан байсан ч улс төрчид, цэргийнхэнд зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдсан гэнэ. Түүнчлэн Мумбай хотын дээд зэрэглэлийн байршилд баригдсан тус барилга нь анх зургаан давхар орон сууцны хороолол байсан ч далайн эрэг дэх барилгын өндрийн стандартыг хэтрүүлсэн сүндэрлүүлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж