Швейцарийн компани Dornbratch хэвтээ шүршүүрийг бүтээжээ. Энэхүү шүршүүр нь хэрэглэгчдэд хэвтэж амрангаа шүршүүрт орох боломжийг олгож байна.
Чулуун хавтангаар бүтээгдсэн ба 6 усны цорготой, хэрэглэгч өөртөө тохируулан усны халуун хүйтэн, мөн усны даралтыг тааруулах боломжтой аж.
Та энэ шүршүүрийг өөрийн болгож авахыг хүсвэл 35.000 ам доллар шаардлагатай ажээ.
Т.МӨНХТҮВШИН