Улс тунхагласны баяр наадам айсуй. Наадмаар хотол олноороо монголоороо ёсолъё хэмээн уриалж байгаа. Олон түмний түүчээ болж явдаг урлаг, соёлын алдтартнууд дэмжин уухайлж байгаа. Энэхүү ёсолгооны цаад эзнийг Төрийн соёрхолт Д.Болд байжээ гэсэн яриа гараад амжжээ. Сониуч сэтгүүлчид ч түүнээс энэ талаар асуугаад амжиж. Залуухан Төрийн соёрхолт “Ёсолгоог санаачлагч нь ард түмэн та бүхэн юм. Харин дэмжин, гар бие оролцох нь эрхэм үүрэг гэж үзсэн нь би болон бидний хэсэг нөхөд юм гэжээ.
Ёсолгоог Со гавьяатаас өгсүүлээд олон хүн дэмжиж байгаа. Наадмын нээлтийн ажиллагааг зохион байгуулагчид энэхүү ёсолгоог арга хэмжээнийнхээ хөтөлбөртөө ч оруулж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч наадмын нээлтийн үгийг хэлсний дараа монголоороо ёслох гэнэ. "Тиймээс та бүхэн ч гэсэн Ерөнхийлөгчөө даган ёслоорой" хэмээн Д.Болд бас хэлжээ.