
Умард Хятадад сургууль руу халдсан хэрэг дахин гарлаа. Өнөө өглөөний 08 цагийн үед Shaanxi мужийн Hanzhong хотод нэгэн этгээд дунд сургууль руу дайран орж хүмүүсийг хутгалснаас 20 гаруй хүн шархдаж, нэг багш болон долоон сурагч алагдсан хэрэг гарлаа. Дайрсан этгээд дараа нь амиа хорлосон байна гэж Хятадын албан ёсны мэдээллийн Xinhua агентлаг мэдээлснийг дэлхийн мэдээллийн агентлагууд дөнгөж дамжуулж эхлээд байна.
Т.Бадрах