Л.Мандах: “Харанга”-ын Лхагваагийн хүү гэхээсээ илүү өөрөөр маань хүлээж аваасай гэж хүсдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Л.Мандах: “Харанга”-ын Лхагваагийн хүү гэхээсээ илүү өөрөөр маань хүлээж аваасай гэж хүсдэг

 “Харанга”-ын
Х.Лхагвасүрэн. Лхагвасүрэнгийн Мандах. Аав, хүү хоёрын нэг нь Монголын
рок попын хаан ширээний эзэн, нөгөө нь бидний хувьд хөгжмийн ертөнцөд
хөл тавих гарц хайж байгаа  шинэ танил. “С1” телевизээс зохион байгуулж
буй “Оддын эрэлд-3” шоу нэвтрүүлгийн шилдэг долоон оролцогчийн нэг
Лхагвасүрэнгийн Мандахтай уулзахаар бэлтгэлийг нь хэсэг хугацаанд
“үймүүллээ”.


-Мандахыг
таньдаг бол­­сон ихэнх хүмүүс та­ныг аавтай чинь харь­цуулж харахыг
хүсээд байгаа юм шиг санагдсан. Аавтайгаа адилхан байна уу, хоолой нь
төстэй бо­лов уу гэдэг ч юм уу?

-Тийм
ээ. Яг энэ талаар би анзаарсан. Хийдгээ хий­чих­сэн, хүмүүст дуу нь
хүр­чихсэн, одоо ч уран бүтэ­э­лээ хийгээд явж байгаа тэр том хүнтэй юу
ч хийж эх­лээгүй хүүг нь шууд харь­цуулна гэдэг хэцүү л дээ. Би аавыгаа
миний аав шүү дээ гэж хүндлэхээсээ илүү авьяас билэгийг нь биширч,
хайрладаг. Тэгэ­хээр бүх­нийг аавтай харь­цуулж, ааваар төсөөлж бо­дох
нь өрөөсгөл зүйл.  Үнэндээ бол аав бид хоёр шал өөр хү­мүүс шүү дээ.
Магадгүй, би тэр байдлаа ч гэсэн ха­руулахыг хичээж байгаа. Жишээ нь,
бид хоёрын хоо­лой өөр. Би яг аав шиг дуулахыг хүсдэггүй байх­гүй юу.
Яагаад гэвэл тэр хүний дуу хүмүүст хүрчихсэн, тэ­гээд ч аав ганцхан
өөрөө л тэгж дуулж чадна. Хэрвээ би “Харанга”-ын Лхаг­ваа­гийн хүү гээд
л аав шигээ дуулаад гараад ирвэл хү­мүүст муухай санагдана. Тийм
болохоор нэвт­рүүл­гийн үзэгчид маань намайг Мандах гэдэг үүднээс нь л
хүлээж аваасай гэж бодож байгаа. Анх би “Оддын эрэлд”-д оролцохдоо нэг
зүйлээс айж байсан.

-Юунаас?

-Цуу
яриа. “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн хүүхэд энэ тэмцээнд оролцлоо. Аав
нь цаагуураа ярьчих­сан бай­гаа байх гэдэг ч юм уу, тиймэр­хүү худлаа
яриа гарах вий гэж. Манайд тийм зүйл болдог, тээ.  “Universe Best
Songs”-ын ялагч Ч.Цэл­­­мүү­нийг Ухнаа гуайн ач охин гэж худлаа яриа
гарсан байсан ш дээ. Тэ­гээд ч сонин, хэв­лэлүүдэд манай гэр бүлийн
талаар үндэслэлгүй, худлаа мэдээ­лэл зөндөө гаргаж бай­сан болохоор
үнэнийг хэлэ­хэд одоо бас яах бол гэж айж байсан.

-Шүүгчдийн
зүгээс өөрт чинь ур чадварын хувьд арай өндөр шаард­лага та­виад байх
шиг са­нагд­сан. Бас л аав нь сайн дуучин гэдэгтэй холбоотой байх л даа?

-Мэдэхгүй.
Ер нь бол би энэ шоунд оролцохдоо нэг­дүгээрт, өөрийнхөө нэрийг,
хоёрдугаарт аавынхаа нэр хүндийг бодоод муу дуу­лахгүй байхыг хичээж
бай­на. Гуравдугаарт, аа­в­тай­гаа харьцуулагдахгүйн тулд өөр байхыг
хүсч байгаа. Гурван зүйлийн төлөө дуулж байна.  Гэхдээ хү­мүүс юу гэж
хүлээж авахыг би мэдэхгүй ш дээ, би бас хүмүүсийн сэтгэгдлийг зааж,
сургаж болохгүй. Үнэ­хээр сайн дуулж, түрүү­лэ­хийн тулд би өөрөө л
сайн дуулах ёстой биз дээ.

-Өмнө нь ийм төрлийн шалгаруулалтад оролцож байсан уу?

-Жижиг
хэмжээний урал­­­даануудад оролцож байсан.  “Universe Best Songs”
шал­гаруулалтад оролцъё гэж бодож байсан чинь хувийн шалтгаанаас болоод
ам­жаагүй юм. Зу­раг­таар ийм төрлийн шоу уралдааныг үзэж байхад гоё
санагддаг. Хүмүүс дур­тай зүйлээ хийж, тэрийгээ хөгжүүлж байгааг харах
надад сайхан санагд­сан.

-Гэрийнхэнтэйгээ зөв­лөсөн үү, аавтайгаа ч юм уу?

-Зөвлөсөн.

-Л.Мандах багаасаа дуул­даг байсан уу?

-Нэгдүгээр
ангид бай­хад л “Энэ хүүхэд дуулдаг” гээд хэлчихсэн чинь ес­дүгээр
сарын нэгэн болгонд дуул­даг байлаа. Багадаа дуулдаг байсан.  

-Ямар сургуульд сур­даг вэ?

-Арван
жилдээ “Русский гимназ”-д наймдугаар анги хүртлээ сураад, ес
арав­дугаар ангидаа Г.В.Пле­­­хановын нэрэмжит лицейд шилжсэн. Одоо бол
МУИС-ийн гадаад хэл, соёлын сур­гуулийн II дам­жаанд сурч байгаа.

-Урлагийн сургуульд суръя гэж бодоогүй юу?

-Би
аравдугаар ангиа төгсөөд бодсон л доо. Тэг­сэн манай гэр бүлийнхэн
“Урлаг дэмий дээ, миний хүү” гээд, тэгээд би өөрөө ч “За за, монголд
урлагаар хоолоо олж иднэ гэж хэцүү л дээ, бүр цоройж гарч ирэхгүй бол”
гэж бодсон. Ер нь их эрсдэлтэй байсан. Гэхдээ би урлагаас
хол­дохгүйгээр хоёр дахь мэр­гэж­лээ болгоё гэж боддог. Дуулах дуртай
боло­хоор цаанаасаа л урлагт татаг­даад байдаг.   

 -Рок дуу гоё дуулдаг юм байна лээ?

-Надад
“Оддын эрэлд”-ын амьд хөгжимтэй дуулж байгаа нь их таалагдсан. Би
багаасаа л амьд хөгжим сонсч, рок хөгжмийн хамт­лагт дуулдаг аавыгаа
хүн­дэлж  өссөн болохоор мэ­дээж хэрэг дуртай. Гэхдээ яг үнэндээ би
өөрийгөө амьд хөгжимтэй 100 хувь сайн дуулж чадах хэм­жээнд хү­рээ­гүй
байгаа гэж бодсон. Өөрийн­хөө чадах хэмжээнд л дуулж байна. Би бол одоо
хасагдсан ч гом­долгүй гэж бодоод сууж байгаа ш дээ /инээв/.
Хоёр­дугаар шатны шалга­руу­лалтыг дав­чи­хаад цаа­шаа үргэлжлүүлэх үү,
яах вэ гэж бодсон. Бараг больдог юм уу гээд гэр рүү­гээ алхаад явж
байлаа. Тэгсэн нөгөө “Uni­verse Best Songs”-ийнхон талбай дээр дуулж
байдгийм даа. Тэгээд л шар хөдлөөд, би тэд н­а­раас юу­гаа­раа
ду­та­­хав гэж бо­доод бу­цаж ал­хаад шал­­­г­а­руу­лал­тан­­даа орж
тэнц­сэн. Ер нь цааш­­даа ур­­ла­гаас хөн­­дий­рөх­гүй юм шиг бай­на
аа. Удмын юм бо­лоод яв­чихаж байгаа юм.

-Ааваасаа зөв­лөгөө авч байгаа юу?

-Юу…
Анх урлагаас холд гэж байсан ма­най гэрийнхэн чинь “Одоо нэ­гэнт
өнгөрсөн” гээд дэм­жиж байгаа ш дээ. Аав бол үнэнийг хэлэхэд надад тэгж
зөв­лөгөө энэ тэр хэлдэггүй ээ. Өөрөө л сур, өөрөөрөө бай л гэдэг. Ер
нь аав тийм хүн ш дээ.

-Гэхдээ аав чинь та­ныг “Миний хүү сонсгол сайтай юм байна лээ” гэж ярьсан байсан. Сэт­гүү­лээс ун­шаагүй юу?

-Аав
ер нь бол хэдхэн үгээр л хэлсэн бай­гаа биз дээ. Аав намайг нэг их
магт­даггүй, бас нэг их муу байна гээд бай­даг­гүй. Тэр нь ойл­гоход их
хэцүү л дээ. Намайг дуу­лахад дур­тай байгаа ч юм шиг, дургүй байгаа ч
юм шиг. Гэхдээ дотроо бол намайг дуулж, энэ тэмцээнд оролцож байгаад
баярлаж  л байгаа байх.

-“Харанга”-ын дуунаас дуулдаг уу?

-Би
мэдээж яг дуулснаар дуулж чадахгүй ш дээ. Дуу­лахаас ч айдаг. Гэхдээ
дуу­лахад хэцүү байгаа юм чинь тэр дууг бүтээхэд бас ямар хэцүү байсан
бол оо гэж боддог. “Харанга” хамтлаг бол миний бахархал, би тэдний
тухай ярих дуртай. Тэр дуу­нуудыг ганцхан аав маань дуулаагүй шүү дээ.
Хамт­лагийн бүтээл. Сая болсон “Харанга”-ын ойн тоглолтонд Чука ах
намайг дуулах уу гээд. Би тог­лол­тын бэлтгэл дээр нь очоод нэг дууг нь
дуулж үзлээ. Тэгсэн нэг л биш ээ. Айгаад бушуухан “Болъё, би танай 30
жилийн ой дээр чинь гаръя” гэж хэлсэн. Тэр нь ч болсон юм.

-Одоо оролцож байгаа шалгаруулалтдаа “Харанга”-ын “Их хаадын сүнс” дууг гоё дуулсан бай­на лээ?

-Тэр
дууг би жинхэнэ сэ­т­­гэ­лийн хөөрлөөрөө дуул­­­­сан байх. Манай
найзууд намайг дэмжихээр ирчихсэн байсан юм. Тэг­сэн, найз нарыгаа
хараад баярлаад тэр чигээ­рээ, сэтгэлийн хөөрлөөр дуу­л­чихсан.

-”Харанга”-ын 20 жи­лийн ойн тоглолтыг үз­сэн биз дээ?

-Үзсэн.
Би гурван өд­рийн тоглолтыг нь үзсэн. Ман­­датаар үзүүлсэн /хэ хэ/.
Жин­хэнэ тоглолт шиг тог­лолт болсон доо. Хүмүүс “Лхагваа, Лхагваа,
Лхагаа гэж орилоод л, тэд нарыг тайзан дээр гараад ирэн­гүүт бөөн юм
болсон тээ. Гоё, бахархмаар байсан.

-Тайзан дээр гараад үзэгчдийн өмнө дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Анх их сандардаг бай­сан. Одоо бол харьцангүй гайгүй.

-Шүүгч Б.Наранзун ча­майг рок хоолой гаргах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэрийг юу гэж бодсон бэ?

-Тийм
ээ. Дэндүү цэвэр­хэн дуулаад байна гэсэн. Би дараагийн дуун дээрээ
ан­хаарч байгаа. Үнэхээр ч тэр үед би дэндүү поп дуул­чихсан юм.

-Өнөөдөр /өчигдөр/ шил­­дэг долоон орол­цог­чийн хоёр нь шалга­руу­лалтыг орхино. Хэр сан­дарч байна?

-Тэмцээний
төгсгөлд шил­дэг дөрвөн оролцогч үлдэж, энэ сарын 20-нд “АСА” циркт
гала тоглолт хийнэ гэсэн. Яг өнөөдрийн хувьд бол сэтгэл догдолж, жаахан
сандарч байна. Гэх­дээ би жаахан ядар­чихсан байгаа болохоор сэтгэл
санааны хөөрөл ан­­заа­­раг­дахгүй байж ма­гад­гүй байх. Мессежээр
санал авч бай­гаа болохоор  өөрийгөө ямар хэмжээнд явааг мэ­дээ­гүй
байгаа. Харин дуу­лалтын хувьд өмнөх ша­танд гайгүй дуул­сан гэж бодож
байгаа ч үнэхээр юу болохыг хэлж мэдэхгүй байна.

“Оддын
эрэлд” шоу ид сонирхолтой үедээ үргэл­жилж байна. Магадгүй та ч гэсэн
энэ шоунд оролцож байгаа авьяаслаг залуусын төлөө саналаа өгөхийг
хүс­вэл бүх төрлийн гар утас­наас 158851  гэсэн дугаарт дэм­жиж буй
орол­цог­чийнхоо хувийн дугаарыг илгээх бо­ломжтой юм би­лээ. Харин
манай өнөөд­рийн зочин Лхаг­ва­сүрэн­гийн Мандахыг дэм­жих бол түүний
Хувийн ду­гаар: 1321 гэдгийг сануулъя.

М.Дөлгөөн /2009 оны 11 сарын 12/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж