
Наадмын эхний шатанд 60 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 найрагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхтөр, Б.Болорцэрэн, Б.Төгсжаргал, Ж.Баттулга, Б.Хадбаатар, Л.Ганчимэг, Н.Минжинсайхан нарын бүтээл шалгаран үлджээ.
Найргийн наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулах юм байна.
Д.ЖАРГАЛ