Орлого багатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Орлого багатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар боллоо.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний таван сард 53,9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1,7 мянга буюу гурван хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5,6 сая төгрөг буюу 41,6 хувиар нэмэгдсэн талаарх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлоос төлбөрөөс бүрэн чөлөөлж, ийхүү нэр бүхий 21 аж ахуй нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэв.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж