Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо буюу Хуурай мухарын аманд өчигдөр сагсан бөмбөгийн талбайн нээлт боллоо. Арга хэмжээний үеэр тус хорооны зуслангийн бүсийн хүүхдүүдэд зориулан шинээр стандартын сагсан бөмбөгийн талбай байгуулан хүлээлгэн өгсөн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Фамилисон” ХХК ажилласан байна. Энэ онд Сүхбаатар дүүрэг 30 гаруй байршилд хүүхэд залуучуудад зориулсан тоглоомын талбай, иргэдийн ая тухтай байдлыг хангасан бичил тохижилтын ажлууд хийх ажээ.
Д.ЖАРГАЛ