Холливудын жүжигчин Том Крузыг эхнэр, хүүхэд нь орхиж явснаас хойш түүнд баярлах юм үлдээгүй бололтой. 50 нас шүргэж яваа Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Том Круз төрсөн өдрөө эхнэр Кэти, охин Сури нартайгаа тэмдэглэхээр төлөвлөж байсан ч талаар болсон тул өргөмөл хүү, охин хоёртойгоо нам гүм, даруухан тэмдэглэсэн гэнэ. Том Круз Николь Кидмантай гэрлэхдээ хүү, охин хоёр өргөж авсан билээ. Гэвч Томын хувьд 50 насны төрсөн өдөр нь хамгийн гунигтай болж өнгөрсөн аж. Тэрбээр охинтойгоо өдөрт хэдэн арван удаа утсаар ярьж байгаа гэнэ. Харин Томыг төрсөн өдрөөрөө гуниглаж байх үед Кэти охинтойгоо гадуур зугаалж, мөхөөлдөс авч өгчээ. Кэти Холмс гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан ч Том эхнэрээ бодлоо өөрчилнө гэж найдаж байгаа бололтой. Хэрэв Том, Кэйт хоёр салвал энэ нь Холливудын түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болох аж. Учир нь Том Крузын талд маш чадалтай өмгөөлөгчдийн бүхэл бүтэн баг ажилладаг бол Кейтийн аав нэр хүндтэй өмгөөлөгч юм. Эхнэр хүүхэд нь явснаас хойш өргөмөл хүү Коннор, Изабелла хоёр нь л түүнийг дэмжиж байгаа аж. Кейтийг салах өргөдөл гаргасны дараа Коннор Твиттертээ “Найз нөхөд ирж л байдаг, явж л байдаг. Харин гэр бүл бол үүрд” гэж бичсэн гэнэ.
Н.Энх