”Монгол даатгал”-ын азтанууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

”Монгол даатгал”-ын азтанууд тодорлоо

Монгол улсын ууган даатгалын компани болох 80 жилийн түүхтэй, 21 аймаг, 6 дүүрэгт нийт 29 салбартай, нөхөн төлбөрөөрөө салбартаа тэргүүлэгч Монгол Даатгал ХХК-иас  “Сэтгэл амар, ухаалаг жолооч” урамшуулалт аяныг Монгол орон даяар зарлаад байна.

2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ, ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛД хамрагдсан нийт даатгуулагч нар “Сэтгэл амар, ухаалаг жолооч” урамшуулалт аянд оролцож, бүтэн жилийн шатахууны эрх 3 азтан, хагас жилийн шатахууны эрх 3 азтан, бүтэн улирлын шатахууны эрх 3 азтан, бүтэн сарын шатахууны эрх 3 азтан буюу сүүлийн ээлжийн 12 азтан 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр  тодорлоо.

Сүүлийн ээлжийн 12 азтаны нэрс:

Бүтэн сарын шатахууны эрх:

  1. BAOYINSUO- УНА 48-81
  2. САМБАЛХҮНДЭВ  ДОРЖГОТОВ- УБР 67-52
  3. ХОНГОР СУМ ЗДТГ- ДАР 07-77

Бүтэн улирлын шатахууны эрх:

  1. НЯМА  АПҮРЭВСҮРЭН- 5808УБД
  2. ЗОЯ  ТӨРБАТ- 50-48 УНО
  3. ЦОГОО ГАНДАНСҮРЭН- УБТ 13-81

Хагас жилийн шатахууны эрх:

  1. ДАНЗАНДОРЖ  БАТЦЭНГЭЛ- 33-88 УНЗ
  2. ЗОЁО  БАТТОГТОХ- УНН0856
  3. ЛИЙДАА  ОЛДОХ-ГАА35-70

Бүтэн жилийн шатахууны эрх:

  1. ДОРЖГОЧОО  БАТДОРЖ- БРА33-10
  2. ДОРЖ  ЧИНБОЛД- УБР 86-37
  3. ТОГТОХБАЯР  БАТБААТАР- УНР 86-18

“Хүмүүний амгалангаар хөглөж хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө ”  уриатай ажилладаг  Монгол Даатгал компани нь Сэтгэл амар ухаалаг жолооч урамшуулалт аяныхаа хүрээнд нийт 36 азтанг шалгаруулан шагналыг нь гардуулаад байгаа юм.

Бүтэн улирлын шатахууны эрх хожсон Ц.Гандансүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны түрүүнд танд азтан болсонд баяр хүргэе. Азтан болсон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

-Би Чингэлтэй дүүргийн 18-р хороонд оршин суудаг. 44 жил тасралтгүй машин барьж байна. 44 жилийн турш Монгол Даатгалд даатгуулсаар ирсэн азтан болж азын хишиг хүртсэндээ  баяртай байна.

Би Монгол даатгалын Чингэлтэй салбарт  машинаа 1 сая төгрөгөөр үнэлүүлээд 10000 төгрөгөөр л даатгуулаад 250 литр бензин хожчихлоо. Маш их баяртай байна. Анх азтан болсоноо мэдээгүй. Шууд нэвтрүүлэг үзэж амжаагүй байхад таньдаг хүмүүс үзээд залгасан. Итгэж чадахгүй сууж байхад Монгол даатгалын маркетингийн албанаас холбогдоод азтан болсон шагналаа ирж аваарай гэхэд л итгэсэн.

Монгол даатгалын сугалаа их үнэн зөв болж өнгөрлөө. Та бүхэнд баярлалаа. Цаашдыэх нь ажилд амжилт хүсье.








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж