“Хурд” хамтлаг долдугаар сарын 3-наас эхлэн орон нутагт “Best of Hurd” тоглолтоо толилуулж байгаа билээ. Хэнтий аймгийн төвөөс тоглолтын салхиа хагалж, үзэгчдийг “Хурд”-аар амьсгалуулж байгаа тус хамтлагийнхан өчигдөр Дорнод аймагт тоглосон бол өнөөдөр Сүхбаатарчуудыг байлдан дагуулах нь ээ. Тэд өнгөрсөн жил тайзнаа тавьсан “Best of Hurd” тоглолтынхоо уран бүтээлүүдийг хүргэхээс гадна Монголын бүх сайхан эмэгтэйчүүдийг магтан дуулсан “Хатан Эрдэнэ”, хүлэг морьдын тухай нэр ч өгч амжаагүй шинэ уран бүтээлээ багтаасан гэнэ. Мөн “Хурд” хамтлагийн хамт “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд аялан тоглолтод нь оролцож байгаа юм байна.
Сонрихуулахад, “Хурд” хамтлагийг эдгээр тоглолтыг хамтарч ажилладаг байгууллага нь ивээн тэтгэж байгаа учраас орон нутгийн үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэж байгаа юм. Тэд цааш Дорноговь, Өмнөговь аймагт тоглох гэнэ.
Г.Даша