Тиймээс алаг үрсийнхээ арьсыг нарнаас хэрхэн хамгаалах талаар бичий. Цагаа олсон сэдэв байгааз ккк
Зуны наранд хөгжилдөн тоглоод борлосон хүүхдүүдийг эрүүл, харин цонхигор царайтай үргэлж гэртээ байдаг хүүхдүүдийг өвчлөмтгий туниа муутай гэж ойлгодог. Нарны туяа нь маш ашиг тустай зүйл гэж ойлгож итгэсээр ирсэн. Гэхдээ шууд наранд ил байх нь тийм ч оновчтой зүйл биш гэнэ. Учир нь наранд хамгаалалгүй олон цагаар байх нь арьсны хорт хавдар (skin cancer) болон бор толбо, үрчлээ болон арьсыг наснаас нь өмнө хөгшрүүлдэг. Наранд борлосон арьс нь эрүүл харагддаг ч яг үнэндээ энэ нь гэмтсэн арьсны шинж бөгөөд үүсэж болох аюулаас өөрийгөө хамгаалах гэж оролдож байгаа арга юм.
Нарны туяанд хэт удаан ил байх нь нүдний болорт сэв суухад ихээхэн нөлөөллөхөөс гадна хүний бие дэхь Beta-carotene (хорт хавдраас хамгаалж байдаг бодис)-ийг багасгадаг болохыг тогтоосон байна. Мэдээж хэрэг нар үзүүлэхгүй байлгана гэдэг хангалтгүй санагдаж байж болох ч нар нь эдгээрээс гадна цэврүү үүсгэх, вирусын гаралтай эмгэг үүсгэх, гэрэлд мэдрэмтгий болгож экзем үүсгэж болох талаар бодох хэрэгтэй. Энэ бүгдэд антибиотикоор эмчилгээ хийдэг бөгөөд антибиотконы сөрөг үр дагаваруудын талаар бас ярих хэрэгтэй болно. Үнэндээ нар бол Д витамины ганц эх үүсвэр, хүүхдийг эрүүл чийрэг хүчирхэг ястай болгоход ихээхэн ач холбогдолтой. Тиймээс сүүлийн үед хүүхдийн сүү, зүгээр бүх төрлийн сүү, цагаан идээг Д витамин болон элдэв амин дэмээр баяжуулан худалдаалдаг болсон. /энд бүгд тийм/ Мөн хөхүүл хүүхдэд Д витамин өгдөг. Одоо тэгээд яах болж байна гэж бодогдож байна уу? Нар тустай хирнээ хортой гээд толгой эргүүлсэн олон юм болоод байгаа биз? Ганц гарц байгаа нь хүүхдээ нарны хурц туяанаас маш ухаалгаар хамгаалах юм.
Наранд ил байхад анхаарах зүйлсийн талаар ингэж бичсэн байх юм.
Нэг ой хүртлэх хүүхдийг нарны туяанаас хол байлгах. Учир нь тэдний арьс маш нимгэн учир арьсны хорт хавдар тусах эрсдлийг өндөрсгөнө. Нийт арьсны хорт хавдрын 90% нь нарнаас болж үүсдэг бөгөөд нэг зүйл нэмж хэлэхэд бидний бага байх үеийнхээс нарны туяа хурц илүү хортой болсон гэнэ. Учир нь нарны туяаны шууд тусгалыг бууруулж байдаг азоны давхрага өдөр ирэх тусам нимгэрч байгаа бөгөөд Австралийн зарим хэсгээс цоорсон. Тэр хэсгээр явсан хүн шууд Skin cancer тусах өндөр магадлалтай болсон гэнэ. Тиймээс бид ээж аавынхаа биднийг өсгөж байснаас илүү нухацтай хандах хэрэгтэй болоод байгаа юм.
- Нүд болон үс их өртөмгий гэмдэх магадлал өндөр эрхтэнүүд орхигдуулахгүй байх
- Хамар, уруул болон чих нь мөн адил ил байдаг эрхтнүүд учир наранд хамгийн ихээр өртдөг
- Өглөө 10-аас өдрийн 15 цагийн хооронд (11-16 байж болно тухайн өдрийн байдлыг ажиглах) нарны хамгийн хурц үе. Бид хортой нар гэж ярьдаг.
- Нарны цацрагын 80% нь үүлний цаанаас нэвтрэх чадвартай байдаг. Тиймээс үүлтэй өдөр мөн нарнаас хамгаалах шаардлагатай
- Ус болон элс нарны цацрагыг ойлгож арьсны хорт хавдар үүсгэх нөхцлийг нэмэгдүүлдэг. Тиймээс голын эрэг, задгай бассейнд зайлшгүй нарны тос хэрэгтэй
- Чийгтэй арьс хэт ягаан туяаг хуурай арьснаас илүүгээр нэвтрүүлдэг учир усанд тоглох үед нэмэлт хамгаалалт хэрэгтэй
- Хэт халах, салхилах, хэт өндөрт байх болон бүхчим өдөр нь нарнаас ирж байгаа туяаны аюулыг улам нэмэгдүүлдэг.
Нарнаас хамгаалах аргууд:
- 6 сар хүрээгүй хүүхдийг наранд ил гаргахгүй байх. Салхилуулахдаа сүүдэр газар, сүүдрэвчинд суух мөн хүүхдийн тэрэгний халхавчийг буулгаж авч явах
- Хэрвээ сүүдэрт авч явах үнэхээр боломжгүй бол зайлшгүй нарны хамгаалалтын тос гар, хөл, нүүр гэсэн ил хэсгүүдээр багаар бодоход гадаа гарахаас 15 минутын өмнө түрхэж авч явах.
- Нарны хамгаалалтын тос нь ихэвчлэн 6 сараас дээш хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд түүнээс бага хүүхдэд түрхэх бол маш нимгэхэн бага хэмжээтэй түрхэх хэрэгтэй. Нарны туяа таны хүүхдийн нүд болон нүдний давхраан дээр тусахаас болгоомжлох. Уруул, хамар, чих гэсэн хамгийн мэдрэмтгий эрхнүүдэд нэмэлт хамгаалалт хэрэгтэй бөгөөд эмчээс асууж байгаад нарны хамгаалалттай уруулын түрхлэг эсвэл цайрын исэл түрхэх хэрэгтэй. Усанд гадаа байлгах бол хүүхдийн усанд тэсвэртэй нарны тосыг сонгох нь маш чухал
- 2-3н цаг тутамд нарны тосыг шинэчлэн түрхэх хэрэгтэй бөгөөд ялангуяа хүүхэд их хөлөрч байгаа тохиолдол болон усанд тоглож байгаа үед. Тиймээс нарны тосыг байнга авч явах
- Анх наранд гаргахдаа маш бага минутаар гаргаж аажмаар дасган 20 минут хүргэх
- Наранд хүүхдээ гаргахдаа агаар нэвтрүүлдэг малгай, саравч өмсүүлэх мөн фудволкыг биеийн дээд хэсгийг түлэгдэхээс сэргийлж зайлшгүй өмсүүлэх. Хувцас нь үйлдвэрийн гаргаар ямарч завсаргүй сүлжсэн гэгээлэг өнгөтэйг сонгох. 2 давхар хувцас нь дан хувцаснаас сайн хамгаалах учир болж өгвөл нимгэхэнг давхарлаж өмсгөх. Гэхдээ хэт зузаалахгүй байх
- Нар нүдэнд арьстай адилхан нөлөөлж аюул учруулдаг учир гадаа олон цагаар наранд тоглож байгаа хүүхдээ сүүдэр газар тоглож сургах мөн шаардлагатай бол нарны шилийг эрт зүүж сургах
- Маш халуун өдрүүдэд хүүхдээ нарны идэвхи бага цагуудаар гадаа тоглох хуваарь гаргах
- Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн эм хэрэглэдэг бол нарны туяанд ямар нэгэн өөрчлөлт өгдөг эсэхийг тодруулах
Мэдээж хэрэг гадаа хүүхдээ салхилуулахдаа та өөрөө бас том малгай өмсөх, нарны тос түрхэх сүүдэр газар суух гэх мэтээр хамгаалах хэрэгтэй. Би өглөө гарахдаа хааяа амжихгүй тэр чигтээ гараад байсан чинь нарнаас болоод үүсдэг эгзем шиг юм миний эрүүн доогуур гараад баларч байноо. Би ингэж байгаа юм чинь бага насны хүүхэдэд аюултай л байж таараа. Одоо хашраад тос, крем, энгэсэг гээд бүгд нарны хамгаалалттайг хэрэглэж байгаа. Заримдаа хүүхэд гарах гээд орилоод байвал ч юун нүүрээ будаад зогсоод байх хэцүү л байдын. Гэхдээ л ээж нь бас хөөрхөн байх ёстой тиймээ? кккк.. Дараагын бичлэгээрээ нарны хамгаалалтын тосны талаар хэрхэн сонгох талаар оруулнаа. Миний бичлэг хэрэг болж байгаа гэж найды. Сэтгэгдэл бичээрэй. Бас асуух юм байвал бүхнийг мэддэг галзуу ганц номноосоо зав чөлөөгөөрөө хараад чадах ядахаараа орчуулаад оруулж болно шүү. BYE NOW MOMIES 🙂