Газрын тос, зэсийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Газрын тос, зэсийн үнэ өсөв

Энэ сарын эхний байдлаар Европ, Хятадын төв банк зээлийн хүүг бууруулах сургаар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн юм. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар газрын тосны үнэ 100 ам.доллар/баррель-аас буурч, сарын сүүлээр бүр 90 ам.доллар/баррельд ч хүрэхгүй болсон үе байсан юм.

Долдугаар сарын 3-ны байдлаар Брэнт маркийн газрын тосны үнэ 100 ам.доллар/баррель-аас давж үнэ өсчээ. Мөн АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ энэ үед 87 ам.доллар/баррель болсон нь өнгөрсөн тавдугаар сарын сүүл үеэс хойшхи дээд үнэ болсон юм. Үүнтэй зэрэгцэн зэсийн үнэ ч өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойшхи хамгийн дээд хэмжээндээ хүрч ханш нь “чангарсан” юм. өсчээ. Долдугаар сарын эхний байдлаар зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7700 ам.доллар/тонн-д хүрээд байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж