Бүх нийтээрээ мод тарина

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Бүх нийтээрээ мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 тоот зарлиг, “Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх “Аймаг, нийслэлийн засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүр таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалт гарсан билээ. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 15-ны өдөр бүх нийтээр мод тарих ажил улс даяар зохион байгуулагдах гэж байна.

Мод тарих арга хэмжээнд бүх яам, тамгын газар, харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг, аймаг нийслэл, сум, дүүрэг, баг хорооны засаг дарга нар мод суулгах талбайг сонгож, нутаг дэвсгэрийнхээ ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн хамруулж идэвхтэй оролцуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар БОАЖЯ, НЗДТГ-аас  уриалж байна.

Б.Анхаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж