Зургадугаар сард Словенийн улсын үнэт цаасны ханш хагас жилийн дотор хамгийн өндөр хэмжээнд хүрч 10 жилийн хугацаатай облигацийн үнэ жилийн зургаан хувийн ханштай болжээ. Үүнээс гадна эдийн засаг нь зогсонги байдалд орж магадгүй. Энэ жил тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр хувиар унана гэсэн дүгнэлттэй байгаа юм.
NLB банкинд 381 сая еврогийн зузаатгал шаардлагатай болсон нь Словенийн хувьд ихээхэн мөнгө юм. Гэхдээ Засгийн газар нь энэ алхмыг “түр зуурын” гэж нэрлэв. Засгийн газар нь банкны хяналтын багц хувьцаагаа хорио тавих хүртэл хэмжээнд буулгах хүсэлтэй байгаа юм.
Гэсэн ч одоо тус банк зээлийн хэмжээгээ эрс буулгасан нь эдийн засагт хохирол учруулж байна. Банк бүрэн хэмжээгээр ажиллатал 500 сая евро хэрэгтэй. Ерөнхийдөө тус орны санхүүгийн байдал 2007 онд евро мөнгөнд орсноос хойш мууджээ. Тэр үед улсын өр нь 20 хувьтай байсан бол одоо ДНБ-ний 50 хувиас даваад байгаа юм.
Одоогоор евро бүсээс санхүүгийн тусламж хүсэн Брюссельд Грек, Португали, Ирланд, Испани хандаад байна. Мөн Кипр тусламж авах гэрээ хийж байна. Санхүүгийн хямрал Италид нүүрлээд байгаа билээ.