
Олон улсын олимпийн хорооноос марк бүтээх тусгай зөвшөөрлийг тус компанид өгсөн ба хоёр нэрийн марк гарсан нь энэ. Уг марк дээр Лондон хотын алдартай барилгууд, тээврийн хэрэгсэл, алсыг харагч, спортын зарим төрлүүд, Лондонгийн олимпийн наадмын лого зэргийг дүрсэлсэн бөгөөд зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Дамдинбазар нар урлажээ. Уг маркийг Лондон хотноо болох олон улсын маркийн үзэсгэлэнд байрлуулахаас гадна ОУОХ-ны болон МҮОХ-ны музейд хадгалах юм. “Монгол шуудан” ТӨХК хамгийн анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байсан бөгөөд түүнээс хойш 12 зуны олимпийн наадмын маркийг бүтээжээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
