Хөндлөнгийн ажиглагчид дүнгээ танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Хөндлөнгийн ажиглагчид дүнгээ танилцуулна

Иргэний нийгмийн байгууллагууд буюу “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний ажиглагчид сонгуульд санал өгөх явц болон санал тоолох явцад хийсэн ажиглалтын дүнгээ өнөөдөр танилцуулах ажээ. Тус сүлжээнд “Глоб интернэшнл” ТББ, “Нээлттэй нийгэм форум”, Сонгогчдын боловсрол төв, “Мидас” ТББ, Хүний эрх хөгжил төв, “Филантропи” хөгжлийн төлөө төв, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд клуб багтдаг байна.

УИХ-ын 2012 сонгуулийн иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалтын үр дүнг мэдээлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт Нээлттэй нийгэм форумын танхимд болох аж.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж