Чуулганы хаалтыг маргааш хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Чуулганы хаалтыг маргааш хийнэ

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын хаврын чуулганыг маргааш өндөрлүүлж хаалтын хуралдаан хийхээр төлөвлөөд байна. Хаалтын хуралдааныг маргааш 11.00 цагт хийхээр болжээ.

Хэрэв үүнээс өмнө СЕХ-ноос УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлбэл маргааш үдээс хойш шинэ УИХ-ын гишүүд тангаргаа өргөх гэж байна. Өнөөдөр таван хувийн саналын босго давсан намуудаас жагсаалтаар орж ирэх 28 гишүүнд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг СЕХ гардуулсан. Ингэснээр хүлээгдэж байсан ажил цэгцэрч дахин санал хураах хоёроос бусад 74 гишүүн бүрдээд байгаа юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж