Гүржийн нийслэлд 73 хүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Гүржийн нийслэлд 73 хүн хорджээ

Гүржийн нийслэл Тбилис хотын захад 73 хүн хлорын шохойнд хордож эмнэлэгт хүргэгдсэн аж. Түүний дотор 20 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байжээ. Гүржийн эрүүл мэндийн Яамны албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэрэг лхагва гаригт гарсан ба  нийтийн цэвэр усны аж ахуй эрхэлдэг нэгэн компанийн үйл ажиллагаа доголдож, хорт хий ялгарсны улмаас дээрх хэрэг гарсан байна. Албаныхны мэдээлж байгаагаар 27 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүний дотор астма өвчинтэй, 18 настай эрэгтэй хүүхэд байгаа гэнэ. Тус улсад хотын захаар амьдардаг олон мянган ард иргэдэд дэд бүтэц муу улмаас иймэрхүү хэрэг тохиолдох нь энгийн үзэгдэл гэнэ. Гүрж улс бол Кавказын баруун талыг эзлэн оршдог, Евразийн улс бөгөөд баруун талаараа Хар тэнгистэй залгаа оршдог гэнэ.
 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж