Судалгааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Судалгааны дүн гарлаа

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажилласан тухай судалгааны дүнг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд танилцууллаа. Уг судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг баримталсан болох нь тогтоогджээ. “Нэг намыг түлхүү сурталчилах явдал нэлээд ажиглагдлаа. Нэг жишээ хэлье л дээ. “Зууны мэдээ” сонин дахь МАХН-МҮАН-ийн эвслийн талаарх нийтлэлийн 98 хувь нь эерэг байхад “Нийгмийн толь” сонины энэ эвслийн талаарх нийтлэлийн 80 хувь нь сөрөг байх жишээтэй. Мэдээж ийм байхад сэтгүүл зүйн томоохон чансаатай бүтээлүүд гарах нь багасна шүү дээ” гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Б.Одсүрэн ярив.

Мөн хамгийн их сурталчилгаа цацсан намаар МАН тодорчээ. Тэд нийт сурталчилгаа цацсан намын 47,5 хувийг эзэлж байгаа аж. Энэ удаагийн судалгааг АНУ-ын Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс санхүүжүүлж явуулсан бөгөөд өмнө нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ төрлийн судалгааг хийж байжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж