Их дээд сургуулиудын хуваарь сонголт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Их дээд сургуулиудын хуваарь сонголт эхэллээ

Энэ жилийн ЭЕШ-д Дархан-Уул аймгаас 1760 төгсөгч оролцож, батламжаа гардан аваад байна. Энэ оны хувьд 900 гаруй их дээд сургуулийн хуваарь Дарханд иржээ. Шалгуулагчид ЭЕШ-ын онооны дарааллаар 27 бүлэг болж хуваариа сонгох юм. Энэ оны хувьд их дээд сургуулиудын босго оноо нэмэгдсэн байна. Тодруулбал МУИС гэхэд 560 болгон нэмжээ. Тиймээс босго оноонд хүрэхгүй бол тухайн сургуулиудад элсэх боломжгүйд хүрэх юм. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн хүн өөрийн биеэр заавал ирсэн байх ёстой аж. Ирээгүй тохиолдолд олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, дараагийн хүнд хуваарийг сонгуулах гэнэ. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон хүнд ирсэн даруйд тохирох бүлгийн байгаа хуваариас сонгох эрх олгох зэрэг хэд хэдэнд анхаарах асуудал байгааг сануулжээ.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж