Дарханы наадам 10-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Дарханы наадам 10-нд эхэлнэ

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын удирдах ажилтны зөвлөлгөөн болжээ. Зөвлөлгөөнөөр удахгүй болох баяр наадмын талаар танилцуулжээ. Дарханчууд баяр наадмын нээлтээ 10 нд эхлэх аж. Энэ өдөр шүдлэн насны морьд уралдаж, үндэсний сурын харвааны нээлт болохоос гадна аймгийн Залуучууд театрт хүндэтгэлийн арга хэмжээ болох гэнэ. Харин 11-нд азарга, их нас, соёолон морьдын уралдаан болж, баяр наадмын нээлт, Хүчит бөхийн барилдааны 1,2,3-ын даваа эхлэх ажээ. 12-ны өдөр Хязаалан насны морьд уралдаж, хүчит бөхийн сүүлийн даваа барилдаж, айраг  үзүүр түрүүний бай шагнал гардуулах ёслол зэрэг болно гэж төлөвлөлөөд байгаа юм байна.

                                                                                                                                            Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж