Хятадад ял эдэлж байгаа монгол эмэгтэй ДОХ-ын халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Хятадад ял эдэлж байгаа монгол эмэгтэй ДОХ-ын халдвар авчээ

Дэлхий нийтийн анхаар­лыг татаж, “Цагаан тахал” хэмээн нэр­лэгдэх болсон хар тамхи, мансуу­руулах бодис­той холбоотой таагүй мэдээлэл байнга цацагдаж байна.

Өнөөдөр харийн нутагт 14 монгол иргэн цаазын ял сонсож, 50 гаруй иргэн хоригдох ял сонссон гэдэг мэдээлэл байдаг. Тэгвэл хар тамхины хэргээр манай улсаас нэлээд олон эмэгтэй ял сонсож, Хятадын шоронд хоригдож байгаа. Тэдний нэг болох О гэгч эмэг­тэй ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдож, биеийн байдал нь эрс муудсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэрбээр хар тамхи тээ­вэрлэсэн хэргээр 2009 онд хятадуудад ба­ригджээ. Түүнд шинжилгээ хийхэд ДОХ-той болохыг нь тогтоосон байна. Одоогоор эмэгтэйн бие хүнд байгаа бөгөөд манай талаас шилжүүлэн авах хүсэлтийг тавьсан ч Хятадын тал зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж