Гвинейн парламентын сонгууль жилийн эцсээр болно

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Гвинейн парламентын сонгууль жилийн эцсээр болно

Гвинейн парламентын сонгууль удаан саатсны эцэст энэ жилийн эцсээр зохион байгуулагдахаар болжээ. Өчигдөр энэ тухай Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде мэдэгдсэн байна. Хууль тогтоох байгууллагын сонгууль онолын дагуу Ерөнхийлөгчийг албан тушаалдаа орсны дараа зургаан сарын дотор зохион байгуулагдах ёстой байдаг аж. Гэтэл үүнийг хэд хэдэн удаа хойшлуулсан байна. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сард Гвинейн Ерөнхийлөгч болсон билээ. Ерөнхийлөгч Конде хамгийн сүүлд парламентын сонгуулийг дөрөвдүгээр сард хэмээн зарласан ч хойшлуулсан байна. Тэрбээр парламентын сонгуулийг чанартай зохион байгуулахын тулд илүү их цаг хугацаа хэрэгтэй гэж үзжээ. Хэрвээ хямралд орсон энэ улс ардчилсан сонгууль явуулахгүй бол Европын холбоо ямар ч тусламж үзүүлж чадахгүй гэж мэдэгдээд байгаа юм. Гвинейн өмнөх Ерөнхийлөгч Лансана Конте 24 жил төрийн эрх барьсны эцэст 2008 оны арванхоёрдугаар сард нас баржээ. Түүний дэглэмийн үед хамгийн сүүлд парламентын сонгуулийг 2002 оны зургадугаар сард зохион байгуулсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж