Алт, долларын хаанчлал задарч байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Алт, долларын хаанчлал задарч байна

Өчигдрийн байдлаар олон улсын үнэт металлын биржүүдэд унци алт 1599 ам.долларын ханштай бай­лаа. Энэ нь долоо хо­ногийн өмнөхөөс 43 ам.доллараар өссөн үзүүлэлт юмы. Гэхдээ энэ өсөлт цаашид үр­гэлжлэх үү гэдэгт шинжээ­чид тун эргэлзээтэй ха­риулт өгч байгаа аж. Учир нь дэлхийн зах зээлд “шар металл”-ын ханш хэлбэлзэл ихтэй байгаагийн зэрэгцээ еврогийн бүсийн хямралын шарх, Хятадын эдийн засгийн гулсалт зэр­гээс шалтгаалж унци нь 700 ам.доллар руу бууж ч магадгүй байгаа гэнэ.

“Chart Prophet Capital” агентлагийн шинжээч Иони Жейкоб “Одоогийн бодит ханшаас харахад алтны ирээдүй тун бүрхэг байна. Ирэх хоёр сарын хугацаанд алтны ханш дээд тал нь 1700 ам.доллар хүрэх төлөвтэй байна. Гэвч тэр оргилоосоо эрчимтэй буух болно гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ таамгийг сонссоны дараа хөрөнгө оруулагчид алтнаас зайлсхийж эхэлсэн. Тиймээс бидний харж буйгаар энэ онд унци алт 700 ам.доллар болж магадгүй” гэсэн байна.

Хэрвээ алтны ханш ийнхүү доройтвол сүүлийн 11 жилд тохиогоогүй уналт болох аж. Үүний хажуугаар олон улсын банкууд алтны хадгаламжаа хурдтай за­далж эхэлсэн учраас түүхий эдийн биржүүдэд үймээн эхэл­сэн бололтой. Дээрээс нь дэлхий дахин ам.долларыг ойшоохгүй байх хандлага үзүүлснээр хүмүүс арай найд­­вартай зүйлд хөрөнгө оруулалт хийхээр эрэл­хийлж эхэллээ.

Тиймээс сүүлийн үед үнэт цаасны зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Ялангуяа Азийн орнуудын томоохон компаниудад хувь­цаа эзэм­ших их аян ба­руунд өрнөсөн байна. Үүнээс өөр таа­маглал бий эсэхийг Америкийн Төв­банкны шин­жээч МакНейлл Карри “Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн өнгийг то­дор­­хойлох томоохон инди­каторуудад өөрчлөлт орж байна.

Алт, ам.доллар, зэс зэр­гийг орлох өөр зүйлийг хүн төрөлхтөн хайж байгаа юм. Тухайлбал, үнэт чу­­луу, цагаан алт болон пал­­­ладийн эрэлт ихэсч буй нь хүмүүс найдвартай зүйлд хөрөнгө оруулах со­нир­хол­той болсон гэсэн үг. Хам­гийн гол нь үүнийг да­гаад түүхий эд гэхээсээ илүүтэй хүнсний үйлдвэрлэл сэргэж эхэлсэн учраас ХАА-н га­рал­тай бүтээгдэхүүн үйлд­вэрлэгчдийн хувьцаа ч эрэлт­тэй боллоо” гэжээ.

Алтнаас үүдэлтэй эдийн засгийн хөдөлгөөн нэг иймэр­хүү байна. Харин бу­сад үнэт металлын ханш хэр­хэн өөрчлөгдөж буйг со­­нирхуулъя. Унци мөнгө 27 ам.доллар байгаа нь хагас жилийн өмнөхөөс 10 гаруй доллараар буурсан үзүүлэлт юм байна. “Цагаан металл”-ын ханш доройтсон шалтгаан нь эрэлттэй холбоо­той гэж шинжээчид үзэж байгаа юм.

Цагаан алтны хувьд тогт­­­мол өссөөр өчигдрийн байд­­лаар нэг унцийг 1444 ам.дол­лараар үнэлж байв. Энэ нь жилийн дотор 1000 гаруй ам.доллараар өссөн амжилт аж. Тиймээс л алт­наас айсан хөрөнгө оруу­лаг­чид цагаан алт руу хо­шуурч байгаа хэрэг.

Дэлхийн үнэт металлын жагсаалтад гуравдугаарт ор­дог палладий 582 ам.доллар байлаа. Мөн л өөдрөг үзүү­лэлт. Цахим үйлдвэрлэл, санс­­­рын технологийн гол түү­­хий эдийн нэг палладийн хэрэгцээ, эрэлт өссөр л байгаа.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж