АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын өнгийг шинжих дунд сунгаан өчигдөр Цагаа хөтөлд боллоо. Азарга, их нас, хязаалан, шүдлэн насны морьдын сунгаан нэлээд өтгөн болж, зарим нэг нас 2-3 тасран уралдсан юм.
Д.Мөнхбат, Ц.Батсайхан, Ц.Дуламсүрэн, Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын Тод манлай, Д.Одгэрэл,Б.Бат-Өлзий, Д.Оюунбилэг, Б.Мөнхтөр, Г.Батчулуун нарын Манлай уяачдын гал уяаны хурдан хүлгэд энэхүү сунгаанд шандас шалгасан бөгөөд дээд насны уралдаанд нийслэлийн Алдарт уяач Ихбаяр, Цэнд-Аюуш нарын уясан хүлгэд дээгүүр давхижээ.
Мөн азарганы уралдаанд Агт-Эрдэнэ гал уяаны төрийн наадмын түрүү Сүмбэн зээрд, Цоглог зээрд зэрэг хүлгүүд айрагт хурдалсан аж.
А.МЯГМАРСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: TODMAGNAI.MN