Дуугаа сонсонгоо гар утсаа цэнэглэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Дуугаа сонсонгоо гар утсаа цэнэглэ

iLuv компани “MobiAir” нэртэй шинэ суурин спикерээ худалдаанд гаргажээ.

Энэхүү спикер нь маш сайн дуугаралттайгаас гадна iOS болон андройд системтэй гар утастай ажиллах Bluetooth-тэй учир ямар ч утас холбохгүйгээр зүгээр л гар утсаа спикер дээрээ суурлиулаад хөгжим тоглуулах боломжтой юм.

Мөн та өөрийн гар утсаа уг спикертэй USB оролтоор холбосноор дуугаа сонсонгоо гар утсаа цэнэглэх боломжтой.

Энэхүү суурин спикер нь 119.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж