Афганистан дахь НАТО-гийн албаныхны мэдээлж байгаагаар тус улсын зүүн хэсэгт халдлага гарсны улмаас Афганистаны армийн нэгэн цэрэг буудуулж амиа алджээ.
“Associated Press” агентлагаас мэдээлж байгаагаар өнөөдө буюу лхагва гаригт дээрх халдлага гарсан ба шархдсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа юм байна. Тэдний мэдээлж байгаагаар шархадсан цэргүүдийн тоо улам нэмэгдэж байгаа аж. Афганистаны Wardak мужийн “Sayed Abad” дүүрэгт дээрх халдлага гарсан гэнэ. Халдлага тус дүүргийн нилээд хэсгийг хамарсан бөгөөд НАТО-гийн албаныхны зүгээс тодорхой мэдээллийг хийгээгүй гэнэ. Одоогийн байдлаар албаныхан халдлага гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Э.АНХТУЯА